Та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагvй багынхаа найзын тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргvvлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зvйлс олон. Гэтэл vvнээс ч нууцлаг, тун ч ер бусын зvйлс гэж бас тохиолддог. Ийм зvйлтэй учирсан хvмvvс өөрийн эрхгvй бурхан, далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бvх нууцлаг, тайлбарлах боломжгvй, шинжлэх ухааны vvднээс бол бvр байх ч ёсгvй тийм зvйлс хvмvvс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?
1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бvр ганцхан хvн амьд гарч, бvгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэн vлдээсэн байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хvний амиа алдсаны дараа тухай бvрт нь Жонсон овогтой хvн ерөнхийлөгч болж байсан.
Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хvн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.
No comments:
Post a Comment